Logo

Энэ бол вэб сайт хөгжүүлэх хамгийн чухал асуулт юм. Энэхүү загварын шийдэл бүхий үйл ажиллагаа нь Захиалагч талын сэтгэл ханамжийг бүрэн дүүрэн хангасны дараа л вэб сайт дараагийн хөгжүүлэлтдээ шилжих боломжтой байдаг. Манай дизайнерууд 12 жилийн ажлын туршлагатай учир хийц, загвар, чимэглэл, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээд төвшинд барих арван нөөц бололцоотой. Үүний тулд бид дараахь дөрвөн программыг түлхүү ашигладаг:

Adobe XD, Figma Adobe, Photoshop, Adobe Illustrator

Гарчиг

UI буюу user interface-ийн тухайд бид vector суурьтай Adobe XD тоноглолыг ашиглаж байна. Энэ тоноглол нь вэб систем болон гар утасны хувилбарт зориулан загвар зурахад маш тохиромжтойн дээр бүтээлч, шинийг санаачилсан загвар зурах, олон функцтэй үйлдэл бүхий бүтэц зурах бүхий л онцлогуудыг өөртөө шингээсэн байдаг юм. Тийм учраас хамгийн сүүлийн үеийн шийдэлтэй, бүтээлч загвар зурахад тусалдаг.

image
Зургийн Unsplash

Figma тоноглолын хувьд бидэнд Захиалагчтайгаа загварын шийдлийг цаг тухайд нь боловсруулах асар том давуу талыг олгодог. Захиалагч тал заавал манай оффис дээр ирж загварын асуудлыг ярилцах биш өөрийнхөө өрөө тасалгаанд компьютер дээрээ Figma-г ажиллуулж, загвар хэрхэн зурагдаж, хэрхэн ажиллаж байгааг хянах боломж олгодог юм. Ингэснээр загвар дизайны аливаа асуудлыг бид хамгийн хурдан хугацаанд шийдэж чаддаг.

"Аливаа юмыг бага гэж чамлаж болохгүй. Аливаа юм багаас их болж, нимгэнээс зузаан болдог. Бичиг зохиолын нэг хоёр үг хэдийгээр бага ялимгүй боловч тэр үгнээс түмэн утга цацарч болдог."
Д.Сүхбаатар

Харин UX буюу user experience-ийн тухайд Adobe Photoshop бол загварын хамгийн том бүхэл ертөнц юм. Загвар дизайны бүхий л шийдлийг байж болох хязгаарт нь тултал хийж чадах хүчирхэг мэргэжилтнүүд манай багт ажилладаг. Vector график суурьтай Adobe Illustrator тоноглолыг ашиглан вэб сайтын өнгө дизайныг илүү тодруулахад ашиглаж байна.

Хуваалцах:

5 comments:

  • image

    Б.Батдэлгэр

    Sodonsolution
    Хариулах

    Wikimon.mn вэб сайтаа хийлгэснээс хойш нэгэнтээ 9 жил улиран өнгөрчээ. Мэдээлэл, технологийн компаниуд дундаа хариуцлагатай, найдвартай, аюулгүй үйл ажиллагааг эрхэмлэдэг энэхүү компанийг түншээрээ сонгосондоо бид баяртай байдаг билээ.

  • image

    Н. Цогтсайхан

    Sodonsolution
    Хариулах

    Бид Содон Солюшн компанитай 2016 оноос хойш 4 дэхь жилдээ тасралтгүй хамтран ажиллаж байна. Анх компаний үйл ажиллаагаанд ашиглагдах интернэт худалдааны модуль бүхий иж бүрэн вэб платформ хийх шаардлагын хүрээнд танилцаж билээ.

    • image

      John Doe

      Sodonsolution
      Хариулах

      "Хүрэл интернэйшл" ХХК -ийн захирал “Содон Солушн” ХХК бидэнд ихээхэн дэмжлэг үзүүлж байгаад нь талархдаг. Онлайн худалдааг посын борлуулалттай хослуулж, салбаруудын үлдэгдэл болон салбаруудын хүргэлтийг онлайнаар бүртгэх, нэгтгэх боломжийг “Содон Солушн” ХХК-ийн програм хангамжийн үйлчилгээ бидэнд олгож байна.

    • image

      Н. Цогтсайхан

      Sodonsolution
      Хариулах

      Бид Содон Солюшн компанитай 2016 оноос хойш 4 дэхь жилдээ тасралтгүй хамтран ажиллаж байна. Анх компаний үйл ажиллаагаанд ашиглагдах интернэт худалдааны модуль бүхий иж бүрэн вэб платформ хийх шаардлагын хүрээнд танилцаж билээ.

  • image

    О.Чинбаяр

    Sodonsolution
    Хариулах

    Зохиолч, орчуулагч, Wikimon.mn сайтын үүсгэн байгуулагч Манай агентлаг хэд хэдэн төсөл дээр хамтран ажилласан. Содонгийн залуус маш хурдтай, найрсаг хамт олон. Харилцагч байгууллагын хэрэгцээ шаардлагагыг сайтар судлан бидний хүсч, төсөөлж байсан бүтээгдэхүүн богино хугацаанд гүйцэтгэсэн үзүүлдэг нь ажиллахад таатай, бас итгэлтэй байдаг.

Сэтгэгдэл үлдээх:

Одоор (*) тэмдэглэгдсэнүүдийг оруулах шаардлагатай!
Бидний бүтээл
Бидний бүтээл
Сонгогдсон бүтээлүүд